www.mindgolia.mn цахим хуудсанд тавтай морилно уу.

Таныг манай хуудсаар тав тухтай үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгөх, мөн үүсч болзошгүй аливаа эрсдэл, үл ойлголцлоос сэргийлэх зорилгоор энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, түүнд холбогдох журам, заавруудыг гаргасан тул цаг гарган бүрэн танилцахыг хүсье.

Mindgolia.mn хуудсаар зочилж аливаа мэдээлэл, үйлчилгээг ашигласнаар таныг үйлчилгээний журмыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх ба журмыг мөрдөн биелүүлэх үүрэг үүсэхийг анхаарна уу.

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд байнга сайжруулж байх үүрэгтэй билээ. Бид энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан “Сүүлд шинэчилсэн” өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

1. Бүтээгдэхүүн байршуулах

1.1. Манай хуудсанд тавигдсан мэдээлэлтэй бүх хэрэглэгч чөлөөтэй танилцах боломжтой бөгөөд бүтээгдэхүүн байршуулахын тулд заавал гишүүний эрхээр нэвтрэх шаардлагатай.

1.2. Mindgolia.mn цахим хуудасны үйлчилгээг ашиглахын тулд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.

1.3. “Бүртгүүлэх” талбарт хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим хаяг ба утасны дугаараа үнэн зөв бичиж гишүүнээр бүртгүүлнэ. Гишүүний нэр нь бусдын нэр төрд халдсан, эсвэл бүдүүлэг үг хэллэг, доромж утга агуулаагүй байна.

1.4. Таны гишүүний нэр, нууц үг нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд бусдад дамжуулах, ашиглуулах, худалдахыг хориглоно.

1.5. Та өөрийн гишүүний нэр, нууц үг, таны эрхээр хийгдэх аливаа (тухайлбал компанийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний) үйлдлийн нууцлал ба аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.

1.6. Хэрэв таны гишүүнчлэлийн нууцлал алдагдсан буюу таны эрхээр сэжигтэй үйлдэл хийгдсэн бол яаралтай нууц үгээ солих хэрэгтэй ба бидэнтэй яаралтай бичгээр (info@mindgolia.mn) болон утсаар (. . . . . . . .) холбогдоно уу.

1.7. Энэ журмын 1.7 хэсэгт заасан нөхцөлөөр мэдээлэл устах тохиолдолд тухайн хэрэглэгчийн худалдан авсан тоглолт, арга хэмжээний хугацаанаас хамаарч хугацааны хувьд хамгийн сүүлд болох тоглолт арга хэмжээнээс 14 хоногийн дараа, хугацаа нь болоогүй тоглолт худалдан аваагүй тохиолдолд хэрэглэгч мэдээллээ устгуулах хүсэлт гаргаснаас хойш 14 хоногийн дараа хэрэглэгчийн мэдээлэл устана.

1.8. www.mindgolia.mn цахим хуудас нь хамгийн орчин үеийн стандарт, технологийн шийдлээр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг тул хэрэглэгч таныг энэхүү журам болон холбогдон гарсан Нууцлалын бодлогыг мөрдөн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

2. Ёс зүйн хэм хэмжээ

Та www.mindgolia.mn хуудсыг ашигласнаар Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын дагуу дараах ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүрэг хүлээнэ.

2.1. Бусад хэрэглэгчдийн эрх, ашгийг хүндэтгэн үзэх;

2.2. Mindgolia.mn вэб хуудас, түүний мэдээлэл, үйлчилгээг зөвхөн хуулийн дагуу, зөвшөөрөгдсөн зориулалтаар ашиглах;

2.3. Манай байгууллагын нэр болон ажилтнуудын нэрийг барьж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахгүй байх;

2.4. Хуулиар хориглогдсон, залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, тараах; аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх; зар сурталчилгаа, ухуулга, гинжин захидал, судалгаа, уралдаан гэх мэт хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн, манай үйл ажиллагаатай холбоогүй мэдээлэл, сэтгэгдэл оруулахгүй байх;

2.5. Бусад хэрэглэгчид, гишүүдийн болон хуудасны аюулгүй байдалд халдсан, тав тухыг алдагдуулсан, садар самуун, хүчирхийлэл эсвэл айлган сүрдүүлсэн шинж агуулсан, бүдүүлэг үг хэллэг болон хараал хэрэглэсэн, мансууруулах бодис, согтууруулах ундаа болон тамхи сурталчилсан, уруу татсан агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл, холбоос, түүнчлэн гуравдагч этгээдийн холбоо барих хаяг, утас, цахим шуудан зэрэг хувь хүний нууцад хамаарах мэдээлэл оруулахгүй байх;

2.6. Түүнчлэн гуравдагч этгээд (хувь хүн ба албан байгууллага, бүлэг хүмүүс)-ийн нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон, айлган сүрдүүлсэн, яс үндэс, шашин шүтлэг, арь өнгө, гарал угсаа, бэлгийн чиг хандлага, нас хүйс, бие эрхтний согог, эс чадамжаар ялган гадуурхсан агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл, холбоос оруулахгүй байх;

2.7. Спам тараах болон дамжуулахгүй байх;

2.8. Хуудасны хэрэглэгчид ба гишүүдийн мэдээллийг цуглуулах;

2.9. Хуудасны аливаа мэдээлэл, үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглах, тэр дундаа тасалбар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг дамлан худалдах.

3. Оюуны өмчийн тухай

www.mindgolia.mn цахим хуудас нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам /цаашид “ЦХХХЯ” гэх/ болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /цаашид МОСА/-д хамаарна. Тавигдсан мэдээллүүд нь www.mindgolia.mn-д эрхээ шилжүүлэгчдийн өмч болно. 

3.1. Өмчлөгчийн эрх

www.mindgolia.mn цахим хуудасны оюуны өмчийн эрх нь зохиогчийн эрхийн тухай, барааны тэмдгийн тухай, патентын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан олон улсын хэмжээнд хамгаалагдана. Цахим хуудсыг зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн ашиглах, өөрчлөх, хуулбарлах нь дээрх хууль, тогтоомжуудыг зөрчсөнд тооцогдоно.

3.2. Барааны тэмдэг

www.mindgolia.mn цахим хуудсыг өмчлөх онцгой эрхийг ЦХХХЯ болон МОСА хамтран эзэмшдэг бөгөөд доторх агуулга, мэдээлэл нь ЦХХХЯ, МОСА болон түүний харилцагчдын өмч болно. Цахим хуудас дээр байрлаж болон ашиглагдаж байгаа www.mindgolia.mn-тэй холбогдох болон бусад барааны тэмдгүүд, түүнчлэн арилжааны нууц, патент, зохиогчийн эрх нь барааны тэмдгийн тухай холбогдох хуулиар хамгаалагдсан, олонхи нь бүртгэгдсэн болно. Эдгээр барааны тэмдгүүд, оюуны өмчид хамаарах зүйлсийг www.mindgolia.mn, эсвэл эрх шилжүүлэгчээс урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, хадгалах, нийтлэх, ашиглах, өөрчлөх, тараахыг хориглоно.