Технологийн салбарын хөгжлийн хурдыг дагаад цаг хугацаа, бүтээмж гэдэг ойлголт маш чухлаар тавигдах нь ойлгомжтой. Бидний харж байгаагаар мэргэжлийн програмистууд back-end хийх, нэмж хөгжүүлэх, засварлахдаа цаг хэмнэх, алдаа гаргахгүй байх, мэргэжилийн програмист биш хэдий ч сурахад хялбар tool ашиглан програмын back-end-ийг тодорхой түвшинд хийх нь үнэхээр гайхалтай зүйл юм. Эксел програмдаа мастер хүмүүс энэ боломжийг өргөн ашиглах болуу гэж бодож байгаа. Мөн дата боловсруулах ажиллагааг хялбаршуулж өгснөөр дата аналист болох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх нь тодорхой бөгөөд эдгээр боломжууд бүхэлдээ бидний хийж буй ажлын бахархал юм.

API, AUTH-тай өгөгдлийн сангийн систем:
Codloy системийг ашигласнаар tool эсвэл код ашиглан богино хугацаанд өгөгдөлийн сан үүсгэх, өгөгдөл боловсруулах боломжтой бөгөөд энэ бүх өгөгдөлийн API, AUTH нь автоматаар үүсдэг. Уг API, AUTH-г дурын front-end -д дуудаж ашиглах боломжтой.

BI tool:
Codloy систем нь дотроо өөрийн гэсэн BI буюу Business intelligence tool агуулдаг бөгөөд өгөгдөлөө жинхэнэ өгөгдөлийн санд боловсруулж Dashoard байдлаар харах боломжтой юм. Ингэснээр өгөгдөл боловсруулах ажилбарыг хялбар ойлгомжтой болгодог.

Template:
Codloy систем ашиглан бүтээсэн өгөгдлийн сан, Dashboard загвар зэргийг дэлгүүрт байршуулан бусдад худалдах боломжийг бүтээгч нарт зориулан олгодог. Өөрөөр хэлбэл Codloy системийг ашиглан мэдлэг туршлагаа шингээсэн бүтээл хийх боломжтой юм.

  • Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
Untitled5555
  • Онцлог 1: Програмын компаниудын Back-End хийх хурдыг нэмэгдүүлснээр зардлыг хэмнэх, зарим төслүүдийнхээ Back-End дээр эксел, BI tool-г дундаас дээш түвшинд ашигладаг хүмүүсийг оролцуулан хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх боломжийг олгодог.
  • Онцлог 2:Сodloy system -ийн Database, API, AUTH -г ашиглан мэргэжлийн програмистууд цагаа хэмнэх боломжтойгоос гадна кодын мэдлэггүй хэдий ч эксел, BI tool-г дундаас дээш түвшинд ашигладаг хүмүүст програмын Back-End-ийг бие даан хийх боломжийг олгодог суурь систем юм. Код бичихийн оронд Tool ашиглана.
  • Онцлог 3:Codloy system-ийн Database tool нь бүх өгөгдөл, view-ийнхээ API-г автоматаар үүсгэж байдаг. Тиймээс интернетээс өөрийн зорилгод нийцэх бэлэн Front-End загвар худалдан авч түүнийгээ Codloy системийн API-тай холбосноор хамгийн хурдан вэб програм хийх боломжтой болдог.
  • Онцлог 4:Codloy system-д Database, API, AUTH-с гадна BI tool байдаг бөгөөд энэхүү tool нь бусадтай харьцуулахад өөрийн Database системтэй -тэй хоршин ажиллах тул илүү хурдтай, өгөгдөл боловсруулалтыг өндөр түвшинд хийдэг, Dashboard дээрээсээ өгөгдөл оруулах, Вэб програмын харагдацуудыг угсрах гэх мэт давуу талуудтай.
  • Онцлог 5:Ямарч кодын мэдлэггүй хувь хүн Codloy системийг ашиглан бие даан энгийн вэб програм хийх боломжтой. Учир нь жинхэнэ өгөгдлийн сан үүсгэх, хэрэглэгчийн эрх тохируулах, Dashboard үүсгэх, Dashboard дээрээ өгөгдөл оруулах форм үүсгэх, Вэб програмын харагдацуудыг угсрах зэрэг цогц tool-ээр хангадсан.
  • Онцлог 6:Технологийн бүтээгдэхүүний санаа байгаа боловч програмын мэргэжилгүй учраас өөрийн платформыг хийж чадахгүй байгаа хувь хүмүүc Codloy системийг ашиглан програмаа хийгээд Codloy дэлгүүрт байршуулан зарах боломжтой байдаг.
  • Онцлог 7:Кодлоё систем нь програм захиалагч нарыг өөрсдөө өгөгдөлийн сангаа зохион байгуулж хийх боломжийг олгодог. Ингэснээр програм санаагчлагч нь програмистад тайлбарлаж програмист нь ойлгосон зүйлдээ тулгуурлан өгөгдөлийн санг үүсгэдэг хэцүү ажлыг хялбарчлах юм.
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN