Малын удам зүйн үнэлгээний систем нь цахим хуудас болон програмаас бүрдэнэ. Програм хангамж нь үржлийн малын үнэт чанарыг удам зүйн түвшинд олон улсын үнэлгээний аргачлалын дагуу боловсруулж хийж, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын түвшин тус бүрээр тодорхойлон гаргана. Цахим хуудасны удам зүйн үнэлгээ цэс нь програмаас гарсан үр дүнгээс Монгол Улсын гойд ашиг шимт малын мэдээллийг олон нийтэд хүргэх болно. Удам зүйн үнэлгээгээр үнэлэгдсэн гойд ашиг шимт малын мэдээллийг үржлийн үнэт чанараар, гарал үүслээр, он дараалал тус тус сонгон харах боломжтой.

Малын удам зүйн үнэлгээ нь тухайн малын ашиг шимт чанарыг илэрхийлнэ. Ашиг шимт чанар гэдэг нь үнэлж буй малын ашиг шимийн үзүүлэлт тухайн үүлдэр, омгийн малын цөм сүргийн босго үзүүлэлт хоёрын зөрүүгээр илэрхийлэгдэх тоон утга болно. Энэ утгаараа ашиг шимт чанарыг удамшил, гадаад орчны харилцан үйлчлэлийн дүнд бүрэлдэх ашиг шим гэхээсээ илүүтэйгээр тухайн малын удамзүйн үнэлгээ гэж ойлгоно.

Энэхүү үнэлгээний систем нь УИХ-аар 2017 оны 12 сарын 14-ны өдөр баталсан “Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байгаа болно.

  • Тохиромжтой ажилтны тоо : 5 хүртэл
animals
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах