Lib4U програм нь электрон номын сан болон электрон каталог байгуулан интернэтээр уншигчдад ашиглуулах, номын сангийн хөмрөгт байх ном, тогтмол хэвлэл, эрдмийн ажил, аудио видео гэх мэт материалуудыг бүртгэх, зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулах, номын сантай холбоотой төрөл бүрийн тайлан, статистик мэдээллээр бүрэн хангагдах боломж олгоно.

  • Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
intro01
intro02
intro03
  • Компьютер, таблет, гар утас гэх мэт ухаалаг төхөөрөмжүүд дээр үйлдлийн систем (Windows, iOS, Android, …) харгалзахгүй, дурын вэб хөтөч (Chrome, Firefox, Safari, …) дээр ашиглах боломжтой.
  • Орчин үеийн үүлэн технологи дээр суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах тул мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан.
  • Номын сангийн электрон каталог болон электрон материалууд нь автоматаар интернэтэд байрлах тул хэрэглэгчид хүссэн газраасаа хандах боломжтой.
  • Электрон каталогийн орчин нь олон хэлний боломжтой.
  • Номын сангийн хөмрөгт байх ном, тогтмол хэвлэл, эрдмийн ажил, аудио видео гэх мэт материалуудыг бүгдийг бүртгэх боломжтой.
  • Зураасан кодын иж бүрэн системтэй. Энэ нь уншигчийн зураасан кодтой үнэмлэх, материалын зураасан код, формуляр зэргийг хэвлэх бөгөөд эдгээрийн тусламжтайгаар үйлчилгээ, тооллого явуулах, тайлан мэдээ гаргах боломжийг олгоно.
  • Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай нэгдсэн бүртгэл (нэмэгдсэн хасагдсан материалын тайлан), өдөр тутмын бүртгэл (үйлчилгээний тайлан) -ийг БСШУ-ны сайдын 2005.12.30-ны өдрийн 441 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу гаргадаг. Үүнээс гадна нэмэлт тайлан, диаграмууд, төрөл бүрийн жагсаалтуудыг автоматаар гаргадаг. Эдгээрийг PDF, PNG(Image), XML(Excel) форматаар файл болгон экспорт хийх, мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.
  • Номын каталогийн тодорхойлолтыг програм хэрэглэдэг дотоодын номын сангуудаас хялбар хуулах болон ISBN-ээр нь гадаадын бүртгэлийн сангуудаас татаж авах боломжтой. Мэдээллийг орчин үеийн JSON форматаар солилцдог ба олон улсын номын сангийн UNIMARC, MARC21 стандарттай нийцнэ.
  • Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямар ч ангиллыг хэрэглэдэг номын санд тохиромжтой.
  • Номын сангийн үйлчилгээний “Нээлттэй” болон уламжлалт системтэй ямар ч номын санд хэрэглэх боломжтой.
  • Уншигч нь өөрийн хэрэглэж байгаа материалын бүртгэлийг харах, буцааж өгөх ёстой хугацааг сунгах хүсэлтэй бол электрон каталогоор дамжуулан хүсэлтээ илгээх, түүнд номын санч нь програм дотроосоо хариулах боломжтой.
  • Програмын орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд өгөгдөл оруулахдаа ямар ч хэл бичиг хэрэглэж болно.
  • Номын сангийн бүртгэлд орсон аливаа өөрчлөлтүүд нь автоматаар бүртгэгдэж түүх болон үлдэнэ. Энэ түүхээс хэн, хэзээ, ямар төхөөрөмж дээрээс, ямар хөтчөөр дамжуулан, ямар мэдээллийг хэрхэн өөрчилсөн болохыг шүүж харах боломжтой.
  • Програм нь бүхэлдээ нууцлалтай шугам (HTTPS) -аар мэдээллээ дамжуулдаг бөгөөд, мэдээлэлд хандах эрх хэмжээний зохицуулалттай, түлхүүр үгээр хамгаалагдсан.
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах