Хүний нөөц, цалингийн үнэгүй систем
Цаг бол мөнгө юм. Та гол зүйлдээ төвлөрч ажиллахад таны цагийг үрдэг, анхаарал хандуулахгүй бол төвөгтэй олон асуудал танд тулгардаг. Эдгээрийн нэг нь хөдөлмөрийн харилцаа, цалин бодолтоо хууль номоор нь зөв шударга хийж гүйцэтгэх байдаг. Танай ажилтнууд маш чухал учир та энэ хэсгийг анхаарахгүй орхиж болохгүй. Шинэ хөдөлмөрийн хуулиар цалин бодолтоо хуульд нийцүүлэн зөв хийхэд амаргүй байгаа. Та үндсэн бизнестээ төвлөрч хөдөлмөрийн харилцаа, цалин бодолт, цалингийн шилжүүлэг хийх г.м зүйлсийг манай diwo.mn системд даатгаж болно.
Бид 1997 оноос хойш Монголын Ай Ти салбарт тэргүүлсээр ирсэн Могул группийн программ хангамжийн охин компани болох Дижиталворкc ХХК юм. Бидний баримталдаг зарчим бол: Монголын шилдэг компаниудын тэргүүн туршлагуудыг шингээх, Дэлхийн шилдэг программын шийдлүүд, технологи, ноухауг шингээх; Нээлттэй хамтын ажиллагааны стратеги баримтлах; Харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргаж хөгжүүлэх зэрэг юм.
Бидний шинэ бүтээл болох www.diwo.mn нь орчин үеийн клауд натив технологи болон бидний хүний нөөц, цалингийн систем хөгжүүлсэн +12 жилийн туршлагадаа тулгуурласан хүний нөөц, цалингийн үнэгүй систем юм. Энэхүү системийн онцлог нь хэрэглэгч өөрөө сураад ашиглаад явах боломжтой маш энгийн, мөн өөрийн онцлог хэрэгцээнд тохирсон нэмэлт боломжуудыг хямд үнээр худалдан авч ашиглах боломжтой болж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хувьд байгууллага бүрийн өгөгдлийн санг бие даасан байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлсэн, нууцлал аюулгүй байдлын чиглэлээр олон улсын байгууллагаар аудит хийгдсэн системийг танд санал болгож байна.
Та дараах хялбархан гурван алхмыг хийснээр энэхүү системийг шууд ашиглаад эхлэх боломжтой:
- Байгууллагынхаа регистрийн дугаараар бүртгэлээ үүсгэх
- Байгууллагынхаа бүтцийг, ажилтны товч мэдээллийг оруулах
- Цалингаа бодох
Танд тусламж хэрэгтэй бол систем дотор чатбот тохируулсан байгаа. Та хүссэн зүйлээ асуугаарай. Танд амжилт хүсье.
- Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
- Үнэгүй, та хэдэн ч ажилтантай байгууллагаа бүртгүүлэх боломжтой (төрийн байгууллага, хувийн хэвшил)
- Маш хялбархан, та заавал мэргэжлийн хүний нөөц байх албагүй, та заавал цалин бодолтоор мэргэшсэн байх албагүй. Та цалингаа өөрөө бодож чадна. Бид таны асуултанд хариулж чадах чатбот тохируулсан байгаа.
- Таны мэдээллийн аюулгүй байдал технологи шийдэл талаасаа аюулгүй, танай байгууллагын өгөгдөл бие даасан тусгаар байдлаар клауд орчинд үүсч байгаа. Мөн хувь хүний нууцад хамаарах бүх мэдээлэл encrypted байдлаар хадгалагдсан. Системийн хувьд олон улсын байгууллагаар аудит хийгдсэн.
- Та өөрийн бүтээмж, өөрийн онцлогт тохирсон нэмэлт боломжуудыг маркет цэсээс худалдан авах боломжтой. Банкны шилжүүлэг, цаг бүртгэлийн програмтай холбох, Нийгмийн даатгалын тайлангаа илгээх г.м
- Танай ажилтнууд системд нэвтэрч чадна. Та эрхийг нь үүсгэж өгвөл танай ажилтнууд системд нэвтэрч чадна. Өөр хоорондоо чатлах, байгууллага дотроо мэдээлэл солилцох newsfeed булантай
- Бид системээ үргэлж хөгжүүлж, улам хялбар, улам гоё боломжуудтай болгоно.
- Та програм хангамжийн шийдлээ www.diwo.mn-тэй холбох боломжтой. Нээлттэй API санг та маркет цэснээс сонгон ашиглаарай.
- Diwo туслах цэсээр орвол таны юу хийх ёстойг систем ухаалаг байдлаар танд хэлж өгч чадна. Оруулж амжаагүй мэдээллүүдийг хэлж өгнө. Хийх ёстой үйлдлийг заана. Анхаарах ёстой нөхцөл байдлыг танд хэлнэ.
- Та заавал тусдаа сервер гаргаж, тусдаа нүсэр системийн арчилгаа хийх IT мэдлэгтэй хүнтэй байхыг манай систем шаардахгүй. Өөрөөр хэлбэр цэвэр клауд системийн давуу талыг үнэгүй ашиглах боломжийг олгож байна
- Мэргэлжийн хүний нөөцийн expert-үүдээс системээрээ дамжуулан зөвлөгөө авах боломжтой.
- Cloud
- SaaS
- Web-Based
- Desktop - Mac
- Desktop - Windows
- Desktop - Linux
- Desktop - Chromebook
- On-Premise - Windows
- On-Premise - Linux
- Mobile - Android
- Mobile - iPhone
- Mobile - iPad
- Email/Help Desk
- FAQs/Forum
- Knowledge Base
- Phone Support
- 24/7 (Live Rep)
- Chat
Үндэсний клауд системд байршуулах
Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.
Datacenter CloudMN
Үнэлгээ оруулах
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.