Хүний нөөцийн удирдлагын систем
Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг төлөвшүүлэн удирдахад хүний нөөцийн бодлогын зорилго оршдог. Гэтэл “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн судалгааны үр дүн байна. Энэ бол хүний нөөцийн үйл ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгаа бодит үнэн юм. Тэгвэл “бичиг цаас”-д бус “хүндээ”, хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг “Green HRM” Хүний нөөцийн удирдлагын систем олгох болно.
Green HRM нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
- Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
- Ажилтан, ажил горилогч, дадлагын оюутны үндсэн бүртгэлээр төвлөрсөн мэдээллийн сан үүсэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
- Байгууллагын бүтэц, ажлын байр, хуульд нийцсэн гэрээ, тушаал, тодорхойлолт гаргах, ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
- Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс хялбархан өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл, сургалт, хувийн хөгжил төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлээ үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл авах боломжтой.
- Цаг бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдон ажиллахаас гадна чөлөө, зөвшөөрлийн процесс автоматжина.
- Хөнгөлөлт, хангамжийг ажлын байрны онцлогт тохируулах боломжийг автоматжуулсан. Тус систем нь цалин бодолтын системтэй автоматаар холбогддог. Группын нэгтгэл хийх боломжтой.
- Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээ, хүсэл сонирхол зэрэг хэрэгцээнээс автоматаар татагдан сургалтын төлөвлөлт үүснэ. Сургалтанд хамрагдагсдын түүхэн мэдээлэл үүсэж, харгалзан тайлан судалгаа гаргах суурь боломж бүрдэнэ. Групп компанийн хэмжээнд нэгтгэгдэнэ.
- Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхлэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолт автоматжсан. Татвар нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
- Ажилтан гар утаснаасаа чөлөө зөвшөөрлийн хүсэлт илгээж, удирдлага батлах, ирцийн мэдээллээ хянах, цалингийн задаргаагаа харах мөн сургалтын хүсэлтүүдийг хянах боломжтой.
- Хүний нөөцийн бодит баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль хангана.
- Cloud
- SaaS
- Web-Based
- Desktop - Mac
- Desktop - Windows
- Desktop - Linux
- Desktop - Chromebook
- On-Premise - Windows
- On-Premise - Linux
- Mobile - Android
- Mobile - iPhone
- Mobile - iPad
- Email/Help Desk
- FAQs/Forum
- Knowledge Base
- Phone Support
- 24/7 (Live Rep)
- Chat
Үндэсний клауд системд байршуулах
Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.
Datacenter CloudMN
Үнэлгээ оруулах
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.