Сурагчдын хяналтын ухаалаг систем

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдал, гэмт хэргийн халдлагад өртөж хохирохоос сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд хяналт тавих, сургуулийн захиргаа болон эцэг эхчүүд сурагчдын ирцийн талаар шууд цагаар, үнэн зөв бодит мэдээлэл авах үндсэн зорилготой iot шийдлээр rfid технологид суурилсан хүүхдийн байршил тодорхойлох, мэдэгдэл авах цахим систем.

Сургуулийн сурагчдыг RFID tag бүхий үнэмлэх олгох бөгөөд тодорхой цэгүүдэд байршуулсан RFID уншигч нь tag-ийг таньж үндсэн серверт мэдээлэл дамжуулна. Ирсэн мэдээлэлд үндэслэж програмын шийдлээр тухайн сурагчдын бодит байршил, явсан замын тэмдэглэлийг бодит цагаар гар утасны аппликейшн болон веб аппликейшн, SMS үйлчилгээгээр эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн захиргаанд төрөл бүрийн тайлан, мэдээлэл өгөх боломжтой цахим систем болно.

DOWELL-IoT системийн давуу талууд:

  • Сурагчдын ирцийг RFID үнэмлэхээс автоматаар авна.
  • Хүүхэд өөрт аюул учирсан тохиолдолд SOS товчлуурыг ашиглан асран хамгаалагч, цагдаа, сургуульд мэдэгдэл дамжуулна.
  • Бодит цагаар ирцийн мэдээлэл гарахаас гадна цаас ашиглахгүй, ногоон хөгжил дэмжинэ.
  • Эцэг эхчүүд хүүхдээ хаана байгааг мэдэхээс гадна ирцийн бүртгэлийг өөрийн зөвшөөрөгдсөн бүртгэлээр тайлант хугацаагаар харах боломжтой.
  • Гэмт халдлагаас сэргийлнэ
  • Сурагчдын хоол, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой
  • RFID систем нь GPS системээс маш хямд үнэтэй
  • Ашиглалтын зардал бага
  • RFID tag бүхий цахим үнэмлэх өртөг хямд
  • Цахим үнэмлэхийг ашиглаж тухайн сурагчийн мэдээлэл бүхий дата сан үүсгэх, өөр бусад нэмэлт програм хангамжуудтай хоршин ажиллах, өргөтгөх боломжтой

СУРАГЧИЙН УХААЛАГ ҮНЭМЛЭХ

Сурагч бүрд олгох цахим үнэмлэх бөгөөд өөр дээрээ тодорхой мэдээлэл хадгалах, мэдээллийг төв серверт дамжуулах чадвартай, 2 жил хүртэлх хугацаанд ажиллана.

ИЛРҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ

RFID reader болон Antenna нь Сургуулийн орчин болон сурагчдын голлон зорчих хэсгүүдэд байршуулах уншигч бөгөөд “Сурагчийн ухаалаг үнэмлэх”-ний долгионыг 200 метр хүртэлх зайнаас уншиж төв серверт өгөгдөл дамжуулна.

DOWELL-IoT АППЛИКЕЙШН

Сурагчийн ухаалаг үнэмлэх болон илрүүлэгч төхөөрөмжүүдийн төв серверт илгээсэн мэдээлэлд үндэслэж програмын шийдлээр тухайн сурагчийн бодит байршил, явсан замын тэмдэглэл, аюулын дохиог гар утасны аппликейшн болон SMS үйлчилгээгээр эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаад шууд бодит цагаар мэдээлэл өгөх, бусад өгөгдөлд суурилсан тайлан гаргах, хязгаарлалт тогтоох боломжтой цахим систем.

  • Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
Screen-Shot-2022-12-20-at-13.50.52
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах