Санхүү, НББ-ийн систем

Dynamic 1.0 систем нь ААН, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн цогц систем юм. НББОУС, СТОУС, НББ-ийн хууль дүрэм журмын шаардлагыг хангасан тайлан мэдээг гаргаж, Яам болон орон нутгийн санхүүгийн тайлан,сарын мэдээ, төсвийн тайлан, Бараа материал, Үндсэн хөрөнгийн салбарын нэгтгэсэн тайланг гаргах боломжтой. Систем нь хэрэглэгчид ашиглахад хялбар бөгөөд байгууллагын бүхий л санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж, нэгж байгууллагын болон нэгтгэсэн тайлан мэдээг цаг алдалгүй, үнэн зөвөөр гаргахад тань тусална.

– Мөнгөн хөрөнгө
– Гэрээний бүртгэл
– Өглөг, авлага
– Үндсэн хөрөнгө
– Бараа материал
– Хүний нөөц, Цалин хөлсний бүртгэл
– Салбар хооронд санхүүжилт, үндсэн хөрөнгө,
бараа материал шилжүүлэх хүлээн авах
– Санхүүгийн тайлан тодруулга, журналууд
– Санхүүгийн тайлан тодруулга хянан баталгаажуулах тайлан
хоорондын бариа алдаа шалгах
– Хянан баталгаажсан тайланг Нэгтгэл, Э-Тайлан, Татвар,НД,
Шилэн данс болон бусад холбогдох системүүдэд илгээнэ

  • Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
Dynamic_logo
  • Гүйлгээг дурын валютаар хөтлөх боломжтой
  • Гүйлгээг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилалаар бүртгэх
  • Мөнгөн хөрөнгө, тохируулах бичилтийн гүйлгээг XLSX файлаас татан оруулах
  • Төрийн сангийн гүйлгээг И-хуулга загвараар export хийх мөнгөн хөрөнгийн бичилтээр шууд зардлын тооцоо үүсгэх тохируулах бичилтийг автоматаар бичнэ
  • Тохируулах бичилтийн гүйлгээнд нэг баримтын гүйлгээнд нэг дүнг олон байгууллага, дансаар задлан бүртгэх
  • Барааны өртгийн тооцооллыг дундаж өртгийн, тусгай тэмдэглэгээ, эхэлж авсан эхэлж зарлагдах FIFO зэрэг аргуудаар тооцоолон бүртгэх
  • Нярав дансны бичилт мэдэх шаардлагагүй зөвхөн падаан бүртгэх ба нягтлан хянаад бичилтийг баталгаажуулна
  • Эд хариуцагчийн хөрөнгийг QrCode хэвлэн бүртгэлжүүлэх
  • Нярав, эд хариуцагчийн тооллого хийхдээ QrCode уншигч утасгүй төхөөрөмж ашиглан автоматаар тоолох
  • Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийх
  • Үндсэн хөрөнгийн сайжруулалт
  • Мал амьтадын нас дэвшилт бүртгэх
  • Доод шатны байгууллага болон салбар хооронд санхүүжилт, бараа материал, үндсэн хөрөнгийн гүйлгээг шилжүүлэх хүлээн авах боломжтой /Хүлээн авагч гүйлгээг,падааныг давхар бүртгэх шаардлагагүй/
  • Гүйлгээний хялбаршуулсан загвар үүсгэн ашиглах боломжтой
  • Гүйлгээг хугацаа тохируулан түгжих
  • Хэрэглэгчийн хийх үйдлийг ерөнхий нягтлан, тооцооны нягтлан зэрэг ангилал үүсгэн модуль болон программын дэлгэцүүдийг хуваарилах,мөн үйлдэл хийх эрхийг (нэмэх, засах, хэвлэх) заахаас гадна ямар дансанд гүйлгээ хийх боломжтойг тохируулан хязгаарлана
  • Цалин бодогдож баталгаажуулан олгосоны дараа тухайн саруудын цалинг дахин засварлахгүй болгон түгжих, өндөрлөх
  • НББОУС, СТОУС, НББ-ийн хууль дүрэм журмын шаардлагыг хангасан тайлан мэдээ гаргах
  • Төсвийн гүйцэтгэлийн тайлан болон төсвийн гүйцэтгэлтэй холбоотой журналууд нь орон нутгийн төсөв, улсын төсөв, нэмэлт санхүүжилт гэсэн санхүүжилтийн төрлүүдээр тайлагнах боломжтой
  • Санхүүгийн болон төсвийн тайлангийн бариаг шалгах, гүйлгээ болон тайлан гаргахад бусад мэдээлэл бүртгэлийн хувьд хангагдсан эсэхийг шалгаж алдаагүй тохиолдолд тайланг баталгаажуулдаг бөгөөд тайлан баталгаажсанаар тайлант хугацааны гүйлгээ автоматаар түгжигдэнэ /Баталгаажуулалт цуцлах боломжтой/
  • Хянан баталгаажсан тайланг Э-Тайлан, Татвар, НД, Шилэн данс болон бусад холбогдох системүүдэд илгээнэ
  • Сарын мэдээний програмд сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээг илгээн нэгтгэх боломжтой
  • Санхүүгийн тайлангийн нэгтгэлийн системд санхүүгийн тайлан, тодруулга тайлан, төсвийн тайланг илгээн нэгтгэх боломжтой
  • Программ нь дата төв болон сервэр дээр суурилагддаг үүлэн технологи ашиглах тул компютер вируст өртөх, гадны нөлөөнөөс болж өгөгдлийн сан устах зэрэг эрсдлээс хамгаалагдана
  • Шинэчлэлт сайжруулалт зөвхөн төв серверт хийгддэг тул олон байгууллагын программын шинэчлэлт сайжруулалт бүгд ижил байна
  • Нэгдсэн өгөгдлийн санд мэдээлэл бүртгэгдэж байгаа учир мэдээллийн давхардал үүсэхгүй,мэдээлэл цэгцтэй, үнэн зөв байх нөхцөл бүрдэнэ, мөн мэдээлэл нь серверийн хамгаалалттай орчинд байх тул мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан байна
  • Бүх харилцагч төв серверт хандан ажиллах тул программтай холбоотой зардал хэмнэнэ
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах