“АЙТҮҮЛС” ХК нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн, и¬мэйл сервисийн ашиглалт зэрэг интернет технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн.

Одоогоор тус компани нь Дэлхийн 14 орны, 6957 гаруй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн үйл ажиллагаа явуулж байна.

Компани нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон.
Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтад оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн төвшинг бууруулж чадсан туршлагатай бөгөөд дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

Олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын чиг хандлага нь клауд шийдэлд суурилж байгаатай холбоотойгоор 2019 онд “Фибо Клауд” ХХК-тай хамтран хөгжүүлж эхэлсэн үндэсний клауд үйлчилгээ болох ICS-ыг зах зээлд нэвтрүүлж, худалдан борлуулж эхэлсэн. Цаашид “Фибо Клауд” ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж “Үүлэнхүү” үндэсний үүлэн технологийн платформын хүчин чадлыг өргөтгөх, LMS буюу сургалтын менежментийн системийн сайжруулалт, хөгжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж байна.

  • Тохиромжтой ажилтны тоо : 201-с дээш
Холбоос уншуулах
iTools
itols
  • Хостинг үйлчилгээ
  • Байршуулах үйлчилгээ
  • И-мэйл үйлчилгээ
  • Байршуулах үйлчилгээнд дагалдах бусад үйлчилгээ
  • Домэйн нэрийн бүртгэл
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN