НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь www.mindgolia.mn цахим хуудсыг хэрэглэх, мэдээлэл авах, программ хангамжийн бүтээгдэхүүн байршуулахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой болно.

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэ хуудасны үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана. Нууцлалын бодлогын дагуу системийн болон хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээг хангахын тулд хэрэглэгч хувийн мэдээллээ бидэнд илгээх шаардлагатай. Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах тухай

www.mindgolia.mn цахим хуудсыг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд тантай хэрхэн холбогдож болох бусад мэдээллийг асуух болно. Хувийн мэдээлэл гэдэг нь таны нэр, овог, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, олон нийтийн сүлжээнд байх таны хувийн хуудас, нэр (эдгээр болон бусад) гэх мэт таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл хамгаалах тухай

Хэрэглэгч www.mindgolia.mn систем дээрх өөрийн хувийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.

Таны гишүүнчлэлийн эрх болон холбогдох хувийн мэдээллийг дараах нөхцөлд бид мэдээллийн сангаас боломжит хугацаанд устгана.

Бидний үйл ажиллагаа зогсож хэрэглэгчийн мэдээлэл дахин ашиглагдахгүй болсон үед;

Хэрэглэгч өөрийн мэдээллээ устгах хүсэлт гаргасан, эсвэл манайхаас тухайн гишүүнчлэлийн эрхээр үйлчилгээ авахаа больсон бол;

Хэрэглэгчийн эрхтэй холбоотой журмын дагуу мэдээлэл устгах шаардлага гарсан бол

Хэрэглэгч дээрх заалтын нөхцөлөөр хувийн мэдээлэл ба гишүүнчлэлийн эрхээ устгуулах хүсэлтийг info@mindgolia.mn хаягт илгээнэ. Мэдээллийг 14 хоногийн дараа, устана.

Log data буюу Үйлдлийн мэдээлэл

Хэрэглэгч манай системийг ашиглах үед интернэт хөтчөөс (browser) илгээдэг мэдээлэл (Үйлдлийн мэдээлэл буюу Log data)-ийг бид бусад олон вэб хуудасны адил бүртгэж авдаг. Үйлдлийн мэдээлэл гэдэгт таны компьютерийн IP хаяг, хөтчийн төрөл, таны зочилж буй хуудасны (www.mindgolia.mn доторх) хаяг, тэр хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл ордог. Үйлдлийн мэдээлэл нь статистик судалгааны зориулалттай бөгөөд таны хувийн мэдээлэлд хамааралгүй байдаг.

Cookie

Cookie гэдэг нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан жижиг файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудаснаас компьютерт илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг.

Бид олонх цахим хуудасны нэгэн адил Cookie файлаар дамжуулан мэдээлэл хадгалдаг бөгөөд та cookie хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютерт тохируулах боломжтой. Cookie ашиглахгүй байх тохиргоо хийснээр манай хуудсыг ашиглахад танд зарим нэмэлт үйлдэл хийх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу.

Мэдээлэл түгээх

Бид үйлчилгээний шинэ боломжууд, сурталчилгаа, урамшууллын мэдээллийг цахим хаягаар илгээж болно. Хэрэглэгч өөрийн сонголтоор бүх болон зарим мэдээлэл авахыг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой ба зааварчилгааг цахим хаягаараа хүлээн авах боломжтой.

Хууль хэрэгжүүлэх тухай

Тухайлсан хэрэглэгчийн харилцах утасны дугаар, холбогдох хаягийг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд систем болон түүний хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргаж өгнө.

Аюулгүй байдал

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь бидэнд маш чухал бөгөөд аюулгүй, найдвартай хамгаалахын тулд бид орчин үеийн дэвшилтэт бөгөөд боломжит бүх арга хэмжээг авдаг. Гэвч цахим ертөнцөд 100%-ийн хамгаалалт гэж байхгүй тул бид танд бүрэн баталгаа өгөхгүй бөгөөд таныг ч бас хувийн мэдээллээ хадгалж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Та өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаалах арга хэмжээ байнга авч байна уу.

Бусад цахим холбоос

www.mindgolia.mn цахим хуудсанд бусад компани, хэрэглэгчийн цахим хуудасруу хандсан холбоосууд агуулдаг. Тэдгээр гуравдагч этгээдийн цахим хуудас, агуулгыг бид удирддаггүй, хариуцдаггүй бөгөөд тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй учраас хэрэглэгч таныг үйлчилгээний нөхцөлтэй нь урьдчилан танилцахыг зөвлөж байна.