Хүний нөөц

Хүний нөөцийн систем нь байгууллагын боловсон хүчний бүртгэл мэдээллийг хөтөлж, түүнд үндэслэн оновчтой шийдвэр гаргах, хүний нөөцийг зөв зохистой төлөвлөх, цэгцтэй бодлого явуулахад шаардлагатай бүх талын судалгаа шинжилгээний тайлан мэдээ боловсруулах зориулалттай.

Цалин

Цалингийн систем нь байгууллагын ажилчдын хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогыг тооцоолохтой холбоотой бүртгэл болон гүйлгээг автоматжуулах зориулалт бүхий Хүний нөөцийн системтэй холбогдон ажиллах дэд систем юм. Цалингийн нэмэгдэл, суутгал, урьдчилгаа тооцох дүрмийг байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх боломжтойгоос гадна салбар нэгж, албан тушаал, ажилтан тус бүрийн цалин бодолтыг уян хатан болгож, олон хэлбэр, дүрмээр нэгэн зэрэг тооцоолох боломжтой систем.

Үндсэн хөрөнгө

Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл хөтөлж, стандартын дагуу элэгдэл тооцох, байгууллагын дотоод хэрэгцээнд зориулсан хангамжийн бараа материал, тээврийн хэрэгсэл, шатахууны карт болон бусад үнэ бүхий зүйлсийн орлого, зарлагын гүйлгээг автоматжуулах зориулалттай систем. Мөн үндсэн хөрөнгийн засвар үйлчилгээг төлөвлөх, бүртгэх, гүйлгээ хийх, элэгдлийн хэд хэдэн дэвтэр хөтлөх зэрэг функционал боломжуудыг агуулсан байгаа.

Бараа материал

Бараа материал нь байгууллагын дотоод хэрэгцээнд шаардагдах бараа материалын захиалга хийж, бүртгэл хөтлөн, тэдгээрийг хуваарилж, орлого, зарлагыг хөтөлж, лавлагаа авах зориулалт бүхий систем юм. Энэхүү систем нь олон агуулах, тасгийн бүртгэл хөтлөх, бараа материалын тоо ширхгийг багцаар бүртгэх, багцыг задлах зэрэг функционал боломжуудыг агуулахаас гадна Үндсэн хөрөнгө, Худалдан авалт, Хүсэлт хэрэгцээ системүүдтэй холбогдон автоматаар гүйлгээ хийх боломжтой.

Өглөг

Энэхүү систем нь байгууллагын урт болон богино хугацааны өр төлбөр, өглөгийг нэхэмжлэгч байгууллага тус бүрээр ангилан бүртгэх, үүнтэй холбоотой төлбөр тооцоог автоматжуулах зориулалттай систем бөгөөд валютын гүйлгээ хийх, нэхэмжлэхийн дагуу автоматаар төлбөр төлөх, нэмүү өртгийн татвар тооцох зэрэг функционал боломжуудыг агуулна.

Авлага

Авлага систем нь авлага үүсгэх, цуглуулахтай холбоотой бүртгэл хөтлөх, төлбөр тооцоог автоматжуулах зориулалттай бөгөөд харилцагч тус бүрээр авлагын нэрийн данс хөтлөх, давтамжит авлагын нэхэмжлэхийг автоматаар үүсгэж харилцагч руу илгээх болон нэмүү өртгийн татвар тооцох зэрэг функционал боломжуудыг агуулна.

  • Тохиромжтой ажилтны тоо : Тооны хязгаарлалтгүй
POLARIS
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах