Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжил нь хүүхэд багачуудын мэдээлэл олж авах, сурах арга барилд ихээхэн нөлөөлж, багш нар уламжлалт заах арга барилаас татгалзаж, хүүхдийн хамгийн их сонирхож цагаа өнгөрүүлж буй тоглоом, технологиор нь дамжуулан мэдлэг боловсрол олгохыг эрмэлзэж байна.
Дэвшилтэт технологийн боломжуудаар баяжуулагдсан сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хүүхдүүдийн сонирхлыг
хамгийн их татаж байгаа бөгөөд АR (Augmented Reality) буюу технологийг өдгөө дэлхийн олон улс орон боловсролын салбартаа өргөн ашиглаж байгаа билээ. Энэхүү технологийн тусламжтай орон зай, цаг хугацааны хувьд дүрслэн харуулах боломжгүй, нүдэнд харагддаггүй хийсвэр зүйлсийн хөдөлгөөн, урт хугацаанд явагддаг хувирал өөрчлөлт зэрэг бүхий л мэдээллийг 3 хэмжээст хөдөлгөөнт дүрслэл, аудио, видео контенттой
хослуулан хүүхэд багачуудад сургалтын агуулгыг маш сонирхолтой аргаар, хялбар ойлгуулах ихээхэн ач холбогдолтой юм.
Иймээс сургалтын материалыг технологийн тусламжтайгаар сайжруулж, хялбарчлах замаар хичээлийн чанарыг сайжруулах, сурагчидад танин мэдэхүйн тэгш боломжоор хангах замаар хичээлийн чанарыг дэмжих зорилгоор бид энэхүү цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээсэн бөгөөд 2018 оны Монгол улсын Инновацийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг авсан.
AR технологийн дэвшлийг ашигласнаар байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний дутагдлыг хямд үнээр, богино хугацаанд, чанартайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ хүүхдийн төрөлхийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан аливаа мэдлэгийг бие даан суралцах, туршилт судалгааг биечлэн гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг олгож байгаагаараа энэхүү хэрэглэгдэхүүүн давуу талтай юм. Үзэх, сонсох, унших, турших замаар хамгийн богино хугацаанд танин мэдэхүйн бүх чадвараа ашиглах буюу суралцаж, 100% ойлогох боломжийг олгодог тул сургалтын чанарыг 4 дахин нэмэгдүүлнэ.
Байршил харгалзахгүй ухаалаг утас, таблет гэх мэт хүн бүрийн хэрэглэдэг бүтээгдэхүүн дээр ажиллах боломжтой.
Сургалтын хэрэглэгдэхүүн, шинжлэх ухааны лабораторийн хомсдолыг богино хугацаанд, хямд төсөр аргаар шийдвэрлэнэ. Интернетгүй орчинд ч ажиллана. Багш нарын хөдлөмөрийн нөхцлийг хөнгөлж, хичээлийнхээ агууллагыг сурагчидад бүрэн ойлгуулахад туслана. Түүнчлэн виртуал лабраторид аюултай болон олдоц муутай цаг хугацаа их шаарддаг туршилтуудыг хийж үзэх боломжтой.

  • Тохиромжтой ажилтны тоо : 11-50
290618015_174042231670936_7088206612808833748_n
278283962_4968377099945468_6687773188334837272_n
278419208_4968408069942371_529684567127412146_n
290328445_174042075004285_3983963940600107323_n
290235758_174042098337616_4168953592497162572_n
290367536_174042198337606_1202968011209044549_n
290165490_174042128337613_5414831650369548258_n
290205774_174042118337614_187235365741867802_n
  • Аюулгүй (safety): сурагчид туршилт, дадлага хийх явцдаа ашиглахад аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан
  • Бат бэх (durability): чанга дарах, мөргөлдүүлэх зэрэгт амархан гэмтэхгүй, халуунд тэсвэртэй, гадны талын өнгөлгөө хуурахгүй
  • Эдийн засгийн хэмнэлт (acounтоability): чанар сайтай, ашиглалтын хугацаа нь урт, хямд үнэтэй
  • Сургалтын үүрэгтэй (educational function): багшлахуй суралцахуйн үр дүнг хангалттай өндөр хэмжээнд гаргах
  • Нийцтэй байдалтай (suitability): сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцтэй, хүйсээс үл хамааран ашиглах боломжтой, хүүхдийн хөгжлийн үе шатад тохирсон
  • Бүтээлч байдал (inventive): хүүхдийн бүтээх хөгжлийг дэмжсэн, сэдэлжүүлэгч, хүүхдийн тоглох, оролцох, хамтрах үйлийг дэмжсэн
  • Олон талт зорилго (multipurpose) : олон талын туршлага хуримтлуулахуйцаар багш, хүүхдүүдийн боломжийг тооцсон
  • Ашиглахад хялбар (accessibility) : сургалт зохион байгуулахад дөхөм
  • Cloud
  • SaaS
  • Web-Based
  • Desktop - Mac
  • Desktop - Windows
  • Desktop - Linux
  • Desktop - Chromebook
  • On-Premise - Windows
  • On-Premise - Linux
  • Mobile - Android
  • Mobile - iPhone
  • Mobile - iPad
  • Email/Help Desk
  • FAQs/Forum
  • Knowledge Base
  • Phone Support
  • 24/7 (Live Rep)
  • Chat

Үндэсний клауд системд байршуулах

Тун удахгүй та худалдан авсан бүтээгдэхүүнээ онлайн орчинд Deploy хийх боломжтой болно.


Datacenter
CloudMN

Үнэлгээ оруулах