Компанийн аюулгүй байдал бол мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн технологийн аюулгүй байдал одоо үед хамгийн чухал хэмжигдэхүүний нэг болоод байгаа билээ. Энэ нь компьютер, сүлжээ, өгөгдөл зэрэг байгууллагын өмчид зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлдэг кибер аюулгүй байдлын стратеги юм. Мөн аливаа компанийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж, нарийн хакеруудын хандалтыг хаадаг. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлын талаар товчхон авч үзье.
Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ?
Товчхондоо мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь аливаа байгууллагын мэдээллийн хөрөнгийг хамгаалах зорилгоор компанийн хүрээнд хэрэгжиж буй хүмүүс,үйл явц, технологийн нийлбэр юм. Хамгийн гол нь тэдгээр мэдээллийн хөрөнгийг зөвшөөрөлгүй задруулах, тасалдуулах, нэвтрэх, ашиглах, өөрчлөх зэргээс сэргийлэх зорилготой.
Компанийн аюулгүй байдлын бодлогод анхаарах зүйлс!
- Системтэй төлөвлөх
- Хортой програмаас хамгаалах
- Утасгүй сүлжээгээ аюулгүй байдлыг хангах
- Нууц үгийг хамгаалах систем
- Хувийн төхөөрөмжүүдийг ангилах
- Програм хангамжийн автомат шинэчлэлтийг тохируулна
- Суурь шалгалт хийх
- Өгөгдлийг зөв устгах
- Үүлэн технологийг ашиглах
- Ажилчдаа мэргэшүүлэх зэрэг үндсэн хэсгүүдтэй
Мэдээллийн аюулгүй байдал яагаад чухал вэ?
Мэдээллийн аюулгүй байдал байхгүй тохиолдолд аливаа байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний дотор оюуны өмч зэрэг нь халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг. Үүний үр дүнд хэрэглэгч болон хувьцаа эзэмшигчдийн итгэл, нэр хүнд цаашлаад компанийг дампууруулах хэмжээнд хүрч болзошгүй. Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах нь тодорхой хэмжээнд хөрөнгө шаардах ч, үүнээс үүдэх томоохон хохирол зөрчил нь байгууллагад илүү их зардал дагуулдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг цаг үргэлж шинэчилж, технологийн шинэ шийдлийг нэвтрүүлдэг байх нь дата өгөгдөл хуучирч, халдлагад өртөх, аюулаас сэргийлэхэд тусална.
Тус нийтлэлээр бид мэдээллийн аюулгүй байдлын бодлогын ач холбогдол, тэдгээр нь компанийн аюулгүй байдлын сайн хөтөлбөрийн ерөнхий суурь болж өгдөг талаар товчхон хөндлөө. Мөн аюулгүй байдлын бодлогоор хувь хүмүүс байгууллагынхаа аюулгүй байдлын хөтөлбөрийн талаар яагаад чухал болохыг ойлгохын сацуу байгууллагын эрсдэлийг бууруулах боломжтой. Сүүлийн жилүүдэд блокчейнтэй холбоотой аюулгүй байдлын сүлжээ нь эрсдэлийг ойлгож, тэдгээрийг удирдах шийдлүүдийг зохих ёсоор хамгаалж илүү найдвартай кибер хамгаалалтыг бий болгож удирдлагын цогц системийг бүрдүүлж байна.